Одри Хепберн гэхээр түүний гунхсан, хөнгөн алхаа гишгээ, цэх нуруу санаанд буудаг. Гэвч тэр бүхэн нь түүний олон удаагийн дасгал сургуулилтын үр дүн юм шүү. Залуудаа Одри балетын сургуульд явдаг байсан бөгөөд нуруугаа цэх авч явах, нисч байгаа мэт алхаж сургах хичээлд сонгодог арга барилуудыг ашигладаг байжээ.
Тухайлбал, толгой дээрээ юм тавьж явах. Хүмүүжигч охид толгой дээрээ ном тавиад хэдэн цагийн туршид түүнийгээ авалгүй явахаас гадна суухдаа, толгойгоо эргүүлэхдээ номоо унагаах ёсгүй байжээ. Тэвчээртэй балетчин охидын “гавъяаг” давтаарай. Тэгвэл толгой дээрээ хайртай номоо тогтоох төдийгүй, хайртай залуугаа ч дэргэдээ тогтоож чадах болов уу? Мөн дараах дасгалуудыг тогтмол хийж байгаарай:
Дасгал №1
Толгойны орой дээрээс нэг утас дээш татагдсан байна гэж төсөөлөөрэй. Тэр төсөөллөө алдалгүйгээр яваад үз. Тэгвэл өөрийн эрхгүй мөр тэнийж, биеийн хүндийн жин хөлийн улны урд хэсэг рүү шилжихийг анзаарах болно.
Дасгал №2
Аль болохоор их алхаж, алхааны давтамжийг өөрчилж байгаарай. Мөн дасгал сургуулилт хийхдээ янз бүрийн гутал өмсөөрэй.
Дасгал №3
Нуруугаа цэх байлгаж, зөв алхаатай болоогүй байгаа цагт хурдан алхахгүй гэсэн дүрмийг баримтлаарай. Учир нь гүйх шахам явах үед хөдөлгөөнөө ажиглах боломжгүй байдаг.