“Яг түүн шиг” шоунд оролцоод загварын тайзан дээр гаргасан амжилтаасаа илүүтэй нэрд гарсан хүн бол загвар өмсөгч С.Сарнай. Чамгүй дуулж, бүжиглэчихдэг түүний хувьд даруухан зан, шаргуу хөдөлмөрөөрөө үзэгч олонд үнэлэгдэж чадсан нэгэн. Тиймдээ ч шоу нэвтрүүлгээс хасагдсаныхаа дараа өөрийн хөрөг нэвтрүүлгийг үзэгчдэд сонирхуулж, хувийн амьдралынхаа жаргалтай агшнуудаас хуваалцсан билээ.
Түүний нөхөр Э.Мөнх-Эрдэнэ мөн л “Монгол модель” агентлагт харьяалагддаг загвар өмсөгч бөгөөд “Эф Си Улаанбаатар” багийн тамирчин залуу юм. Нөхрийнхөө хүсэл сонирхлыг дэмжин, хүүтэйгээ хамт хөлбөмбөгийн тоглолт бүрийг нь шимтэн үзэх дуртай С.Сарнай ч гэр бүлийнхээ амьдралыг хамтдаа өөд нь татахаар зүтгэж буйгаа дэлгэсэн.
Түүгээр ч зогсохгүй хөл хүндтэй байх үеийнхээ аз жаргалтай, нандин агшнуудаас үзэгч фэнүүддээ сонирхуулахаар шийджээ. Арлын орноос ирээд төдий л удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн загвар өмсөгч С.Сарнай хөл хүндтэй байхдаа олны нүднээс далдхан байхыг эрхэмлэж явсан. Харин өдгөө нэг нас хүрэх гэж буй бяцхан хүүгээ хэвлийд байх үеийн нандин зургуудыг ийнхүү дэлгээд амжив.
С.Цахиур