“Гоёл-2012” оны топ модель өргөмжлөлийг өөрийн болгоно гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан мисс Б.Гэрэлчулуун нэг үе ёстой л “моданд” орж байлаа. Ямар сайндаа л Төрийн ордны сайд түшмэл, томоохон дарга нар түүний утасны дугаарын эрэлд гарч байхав дээ. Гэвч мисс бүсгүй саяхнаас сонголтоо хийжээ.Эрчүүдийн танилцах хүсэлт, оройн хоолны саналаас залхаад байсан мисс Б.Гэрэлчулууны хайрыг казак залуу татсан сурагтай. Мисс бүсгүйн шинэхэн хайрын эзэн нь “Онлайн ложистик” компанийн захирал Х.Нурлат хэмээх залуу бөгөөд 2012 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэрээ дэвшүүлж байгаа гэнэ.
Ааш зангаар найз нөхөд дундаа нэр хүндтэй Х.Нурлатыг аймгийнхаа том албан тушаалтны хүү гэх юм билээ. Юутай ч мисс Б.Гэрэлчулууны хувьд “Генералын эхнэр болмоор байвал цэрэгтэй суу” гэгчээр албан тушаалын эрэмбээ “А”-гаас эхлүүлж буй жирийн нэгэн бизнесмэн залууг сонгож, хайр дурлалдаа умбаад, юун кинонд тоглох манатай яваа аж. Нөгөөтэйгүүр яс үндэс, нэр төрөө үхэн хатан хамгаалдаг Казак ард түмэн мисс бүсгүйг хэрхэн хүлээж авах нь сонин.
Б.Дэжид /factnews/