Дуучин Мадонна бусдыг гайхашруулах дуртай нэгэн гэж хэлэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ удаа тэрээр тайзан дээр дуулж байхдаа хөхөө гаргасан гэнэ.
Туркийн нийслэл Стамбул хотод Мадонна өөрийн шинэ цомгийг сурталчлан аялан тоглолт хийж байгаа юм.
Дуучин концертийн үеэрээ үзэгчдийг алмайртал цамцаа тайлж шидсэн байна. Дараа нь хөхөвчөө доошлуулан нэг хөхөө үзэгчдэд харуулсан ажээ.
Т.ТУЯА