Жүжигчин Линдсэй Лохан хар тамхи, архины эмчилгээ, шоронд суусан гээд байнга хэрэгт орооцолдож явдаг. Тэгвэл энэ удаа түүнийг хүн амины хэрэгт хамсаатан байх магадлалтай хэмээн хэвлэлүүд бичиж эхэлжээ. “Yahoo.com” сайтад мэдээлснээр тэрбээр Лос Анжеласын уран зургийн галлерейн эзэн 37 настай Жэкоб Антонисентэй дотны найзууд аж. Харин өнгөрсөн бямба гарагт Жэкоб Антонисений кадиллак машинаас түүний үеэл дүүгийн цогцос цээжиндээ буудуулсан байдалтай олдсон байна. Антонтисений өнгөрсөн гуравдугаар сараас хойш сураггүй алга болсон ч жүжигчин Линдсэй Лоханы зургийг гар утсаараа авч твиттер хуудасдаа оруулсан байжээ. Тэр зургууд дээр жүжигчин шоронгоос гарсныхаа дараа будсан шаргал үстэйгээ гарсан байсан аж. Тиймээс сэжигтнийг сураггүй алга болсон хугацаанд Лоханыг хамт байсан гэж таамаглаж байгаа гэнэ.
Мөн Антнисений үеэлийн цогцос олдох өдрийн өмнөх шөнө Антонтисений машин олдсон газрын ойролцоо жүжигчин бүсгүй порш машинтайгаа явж байсныг хэд хэдэн хүн гэрчилсэн байна. Бүсгүйг хэргийн хамсаатнаар албан ёсоор татаагүй ч хэвлэлийнхэн аль хэдийн мөрийг нь мөшгөөд эхэлжээ.
Б.Баяр /24tsag.mn/