Billboard-ийн уншигчид дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн дур өдөөм залууг тодруулах санал асуулгад оролцожээ. 600 мянга гаруй хүн санал асуулгад оролцсноос эхний байрыг дуучин Адам Ламберт эзэлсэн байна. Тэрээр нийт санал асуулгад оролцогчдын 26 хувийн саналыг авчээ. Харин хоёрдугаар байрт Maroon 5-ийн ахлагч Адам Левин 12 хувийн саналаар орсон байна.
Гуравдугаар байрт Канадын дуучин Жастин Бибер 10 хувийн саналаар бичигдлээ.
Хамгийн дур өдөөм дуучдын эхний арвын нэрийг жагсаавал:
1. Адам Ламберт
2. Адам Левин
3. Жастин Бибер
4. Энрике Иглесиас
5. Билл Каулитц
6. Бруно Марс
7. Жон Бон Жови
8. Крис Браун
9. Ашер
10. Дрейк нар бичигдсэн байна.
Р.Гэгээ