Монголын урлагийнханы дунд хоорондоо ханилж, үлгэр жишээ гэрбүлийг бий болгосон хосууд цөөнгүй. Тэдний нэг бол “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаа болон жүжигчин Билэгжаргал нар юм. Оюутан ахуй цагаасаа үерхэж, өнгөрсөн гуравдугаар сард анхны үрээ өлгийдөж, аав ээж болцгоосон хосууд сүүлийн үед нэлээд амралтын байдалтай байгаа ажээ. Билэгжаргал энэ зун ямар нэгэн уран бүтээлд оролцохгүй бөгөөд эхнэр, охин хоёртоо цаг зав гаргахаар шийдсэн байна. Тиймээс хосууд маань энд тэндэхийн амралт хэссэн шигээ яваа аж. Харин Анхмаагийн хувьд ээж болсон тухайгаа “Энэ хорвоогийн хамгийн сайхан ажил чинь хүүхэд төрүүлэх юм байна. Хүүхдээ хараад, үнсээд, үнэрлээд л баймаар. Хамт байхад өдөр ч хурдан өнгөрчихдөг. Одоо охиноо дүүтэй болгочихмоор санагдаад байгаа. Ойрхон төрсөн хүүхдүүд ханиндаа өсөөд амар байдаг гэсэн. Тэгэхээр хэдэн сарын дараа намайг дахиад хөл хүнд болчихсон явж байвал битгий гайхаарай” хэмээн найз нөхөддөө хуучилжээ. Тиймээс дуучин бүсгүй маань уран бүтээлээс илүүтэйгээр эх хүний “ажилдаа” дурлаж яваа бололтой.
Г.Номин www.uls.mn