Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Йоахим Лёвын хувьд 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулалтад Умард Ирландын багийг 2:0-ээр буулгаж авсан явдал нь үндэсний шигшээ багаа удирдан 94 дэх удаагаа ялалт байгуулсан тохиолдол болсон юм.
Энэ үзүүлэлтээрээ Лёв алдарт Зепп Гербергерын амжилттай эн тэнцсэн аж. Лёв шигшээ багаа удирдан 141 тоглолтыг хийсэн бол Гербергер 168 тоглолтод шигшээ багаа удирдаж оролцсон билээ. Лёв Германы шигшээ багийг 2006 оноос хойш дасгалжуулж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn