Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүдүүн мисс”-ийн тэмцээн Израйлийн Беэр Шева хотод боллоо. Энэ жилийн “Бүдүүн мисс”-ийн тэмцээн нь 20 дахь жилдээ зохиогдож байгаарай онцлог юм.
“Бүдүүн мисс”-ийн тэмцээнд 80-120 кг хүртэлх жинтэй бүсгүйчүүд ордог. Энэ жилийн тэмцээнд МИСС-н титмийн төлөө 16 хатагтай шалгаран үлджээ. Энэхүү өвөрмөц тэмцээний ялагчаар Веред Фишер тодорсон байна. Ялагч нь дан ганц титэм бус, алмаазан шигтгээтэй бөгж, загварын агентлагтай хамтран ажиллах гэрээг гардан авчээ.
Уг “Бүдүүн Мисс” тэмцээнийг саначлагч загвар зохион бүтээгч Эстерика Наджид 1990-ээд оны эхээр энэ санааг анх олсон гэдэг. “Анх энэ тэмцээнийг явуулж эхлэхэд хүмүүс намайг солиотой гэж боддог байсан. Гэвч тэмцээнд оролцох хүсэлтэй өчнөөн хүн ирж бүртгүүлсэн. Энэ тэмцээний гол зорилго бол хүн өөрөөрөө л байх шиг сайхан юмгүй гэдгийг ойлгуулахад оршино” хэмээн тэмцээний санаачлагч Эстерика Наджид хэлсэн байдаг.
INFO.MN |