Их Британийн дунд сургуулийн сурагч 15 настай охин Стейси Комерфорд хоёр сарын турш огт сэрэлгүй унтжээ. Үүнийг эрдэмтэд “Нойрсож буй гоо бүсгүйн синдром” гэж нэрлэдэг гэнэ. Маш ховор тохиолдох энэхүү өвчнөөр өвчлөгсдийн 70 хувь нь эрчүүд байдаг ажээ.
Стейси хоёр сар унтчихаад сэрснийхээ дараагаар болсон явдалд итгэж чадахгүй байснаас гадна “Би есөн шалгалт бас төрсөн өдрөө унтаад өнгөрүүлчихэж” хэмээн харамссан гэнэ.
Эмчээс магадлагаа авч багшдаа өгсний дараагаар л түүнийг хичээл таслагч хэмээх хочноос нь албан ёсоор салгаж өгчээ.
Р.Гэгээ