УДЭТ-аас нүүр буруулан уран бүтээлийн анд болох Г.Эрхэмбаяртайгаа хамт “Мөрөөдлийн театр” байгуулсан хүн бол Г.Алтаншагай. Төслийн цалин горьдож, реклам сурталчилгаанаас өөр орлогогүй шахам амьдарч байгаадаа бухимдсан жүжигчин залуу нэг л өдөр эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг.
Тиймдээ ч хөтлөгч эхнэрийнхээ ачаар хувийн театраа богино хугацаанд таниулж, анхны жүжгээ үзэгчдэд хүргэсэн аж. Мань эр СТА цол тэмдэг гардах үедээ “Энэ бол театрын буян. Хийж бүтээх их урам зориг өглөө” гэж ирээд л хоолой зангируулж зогссон бол өдгөө огт өөр дүр эсгэж явна. Үүгээр ч зогсохгүй “Гэгээн Муза-2011” наадмын шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг хүртээд “Би өөрийн гэсэн театртай болох хүслээ биелүүлж чадсан.
Театрын маань лого өгсч яваа шатны дүрстэй. Тэгэхээр манай театр тун удахгүй мэргэжлийн байгууллагуудтай өрсөлдөх хэмжээнд хүрнэ гэж бодож байгаа. Намайг юу ч хийж чадахгүй гэж бодсон хүмүүс харин ч бүр зорилгыг минь улам эрчилсэн шүү” гэж томорчээ. Энэ үгийг нь сонссон ахмад уран бүтээлчид “Жаахан юм үзээд ирвэл ч овоо чанга дуугарах хүү байна даа” хэмээн жиг жуг хийлцжээ.
Р.Есүй