Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав өдгөө “Шинэ дэлхий” телевизийн Гадаад харилцааны хэлтсийн даргаар
ажиллаж буй. Хүмүүнлэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлчээр төгссөн мисс бүсгүй өмнөд хөршид сэтгүүл зүйн чиглэлээрээ магистрт хамгаалж байгаа аж. Суралцахын хажуугаар МАН-ын ажилд уйгагүй зүтгэдэг тэрээр МАН-ын хоёр генсекийн үүсгэн байгуулж, 100 хувийн хөрөнгө оруулсан “Шинэ дэлхий” телевизэд ажиллаж байгаадаа их л сэтгэл хангалуун байдаг сурагтай. Гэтэл олны танил мисс маань аавийгаа огтхон ч хардаггүй гэж ойр тойрныхон нь шивэр авир хийдэг. Түүний аав нь архинд дуртай багш мэргэжилтэй нэгэн байдаг аж. Тэрбээр саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Аавыг маань хүмүүс архичин согтуу хэмээн адалдаг. Жирийн иргэнээс аваад төрийн тэргүүн хүртэл ууж иддэг биз дээ. Гэхдээ аав минь архи их уудаг ч гэлээ “өвгөнт”-д орчихсон архичин биш. Эцэг эхийгээ ачилдаггүй хүн гэж энэ хорвоод байдаггүй болохоор би ч гэсэн ачийг нь хариулна ” хэмээн их л удууцсан аястай ярьсан ажээ.
Д.Отгон www.secret.mn