Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан ОХУ-ын Улаан-Үд, Хойд-Ага, Дульдрага, Могойт, Агийн районы төвд тоглолтоо хийжээ. Тэдний тоглолт энэ сарын 18-22-нд болсон бөгөөд Оросын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Мөн Агинский мужийн захирагч Владимир Цэдашиев Монгол Улсаас хилийн чанадад поп опера чиглэлийн хамтлаг анх удаа амжилттай тоглолт хийсэн нь энэ гэдгийг онцлоод “Алтаргана-2012” наадамд орохыг урьжээ. Тус наадам ирэх сарын 20-22-нд зохион байгуулагдах юм.
Буриад зон олны жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтаргана-2012” наадам нь нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагддаг билээ. Энэхүү томоохон наадамд уригдсан “Нюанс”-ынхан татгалзах аргагүйд хүрсэн бололтой.