Гүн ухаан шингэсэн өвөрмөц шийдэл, жирийн бус санаа гаргадгаараа алдартай загвар зохион бүтээгч Эйтор Троуп гурван жил завсарласны эцэст загварын ертөнцөд эргэн ирэхээр шийджээ. Тэрээр ирэх зун танилцуулах эрэгтэй хувцасны дөрвөн шинэ коллекцийнхоо танилцуулга видеог олон нийтэд цацсан байна. Сонирхолтой нь, Э.Троуп дөрвөн коллекфийнхоо нэгийг “Монголын үхэл” гэж нэрлэсэн бөгөөд танилцуулга видеонд өнгөрсөн жил нийслэлээс олдож, дэлхий нийтийг шуугиулсан Цорж Санжжавыг санагдуулам “Очир” завилгаагаар суусан байдлаар дүрсэлжээ. Бичлэгт Монгол үндэсний дуу хөгжмийн аялгууг ашигласан байв.
Э.Троуп шинэ цуглуулгаа бүтээхийн тулд сүүлийн хагас жилийг зарцуулсан бөгөөд урьд өмнөх бүтээлүүдээс нь эрс өөр, шинийг эрэлхийлсэн агуулгатай болж чадсан хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэн байна.
С.Төгөлдөр
zindaa.mn