Тэр бол Вьетнамын дайныг зогсоосон гэсэн нэр алдрыг одоо хүртэл зүүж яваа эмэгтэй юм. Түүх сөхвөл 1972 оны зургадугаар сарын 8-нд гэнэтийн зэвсэгт мөргөлдөөн болж маш хүчтэй нулимс аргаруулагч хийг тосгоны бүх айл руу их хэмжээгээр цацаж байсан учраас үүнээс зугтан гүйх эдгээр хүүхдүүд болон дэлхийг томоохон зэвсэгт дайнаас аварсан гэж үздэг. Зургийн төв хэсэгт гарсан нүцгэн охин бол манай гол баатар Ким Фук бөгөөд зурагчин нь Ник Атт хэмээх залуу тэрээр энэ бүтээлээрээ шилдэг хөдөлмөрч зурагчны шагналыг хүртэж байсан удаатай. Тэрээр энэ сарын эхээр Сингапур улсад болсон фото зургийн томоохон фестивалийн үеэр хүндэт зочноор уригдаж, олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ”Дайн гарах зайлшгүй шалтгаан гэж байдаггүй” хэмээн хэлсэн байна.
“Ираны их хямрал”
Лалын шашинтнуудын түүхэн дэх хамгийн том банкуудыг луйвардсан хэрэг 1995 оны гуравдугаар сарын 8-нд гарч тус банк нийтдээ 2,6 тэрбум долларын алдагдалд орж байсан түүхтэй. Энэ хэргийг ганцхан хүн маш нарийн зохион байгуулалтын дагуу ажиллаж банкны системийг эвдэлж их хэмжээний хохирол учруулсны улмаас хэвийн байдлаас нь гаргахын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Хамгийн чухал нь тухайн үед Иран улсын төв банкны үүрэг гүйцэтгэдэггүй ч томоохон арилжааны байгууллага байсан учраас улсын хэмжээнд үндсэндээ найман сарын хугацаанд санхүүгийн байдал хүчтэй уналтад орсон гэж үздэг.
“Пакистанд болсон дэлбэрэлт”
“Талибууд” хэмээх нэрэн дор явдаг хэсэг бүлэг хүмүүсийн гэмт хэргийн бүлэглэлийн шалтгаангүй хийх халдлагын тоо жил ирэх тусам ихэссээр байна. Үүний нэг жишээ нь 1997 онд дэлбэрсэн бөмбөгдөлтийн улмаас нийтдээ 73 хүн амиа алдаж, 153 хүн хүнд хөнгөн байдлаар бэртсэн тохиолдол гарсан.
“Осама Бин Ладены үхэл”
Дэлхийн зартай алан хядагч Осама Бин Ладены үхэл олон хүмүүсийг цочроосон гэхээсээ илүү баярлуулсан билээ. Тэрээр Пакистаны нийслэл Исламабад хотоос 100 киллометрийн зайд орших Абботабод хотод байрлан тус улсын хамгийн хүчирхэг цэргийн ангийн ойролцоо амьдардаг байсан. Түүний энэ байршлыг 2010 онд тогтоосон ба тухайн оны дөрөвдүгээр сард түүнийг барих тушаал албан ёсоор гарсан гэж үздэг.
“9/11”
Яг 11 жилийн өмнө дэлхий дахиныг бүхэлд нь айдаст автуулан, хагацал, цөхрөлд унагасан хэрэг АНУ-д болсон билээ.Энэ өдөр Бостоноос Лос-Анжелос чиглэлд нислэг хийж байсан онгоцыг үл мэдэгдэх онгоцыг алан хядагчид булаан авч Дэлхийн Худалдааны Төвийн өмнөд хэсгийн цамхгийг мөргөж 3000 орчим хүн амиа алдаж байсан.