Америкийн эрдэмтэд эмэгтэйчүүд ямар учраас цагаасаа эрт хөгширдөг болохыг олж мэджээ. Залхуурал, лазантал, буруу хооллолт, амьдралын идэвхгүй хэв маяг зэрэг нь эрт хөгшрөхөд хүргэдэг байна. Зарим нэг эмэгтэйчүүдэд хөгшрөлтийн шинж тэмдэг яагаад эрт илэрдэг вэ гэдгийг тогтоохоор АНУ-ын шилдэг мэргэжилтнүүд тусгай судалгаа, шинжилгээнүүдийг явуулсан аж.
Тэд 64-95 насны эмэгтэйчүүдийг нэг бүлэг болгожээ. Туршилтад оролцогчдын биед тусгай төхөөрөмжүүд суурилуулснаар бүтэн өдрийн туршид тэдгээрийн идэвхжил хэр байсныг олж мэдэв. Ингээд авсан мэдээллээ судлатал өдөрт дор хаяж 30 минут хөнгөн дасгал хийх юм уу өглөө нь дасгал хийж байсан эмэгтэйчүүд юу ч хийхгүй суусан хүмүүсийг бодвол арай удаан хөгширч байсныг тогтоожээ. Түүгээр ч үл барам идэвхтэй амьдралаар амьдардаг эмэгтэйчүүд хойрго нэгнээ бодвол есөн насаар залуу харагдаж байсан гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn