ОРЦ:
– Туна загас /консервантласан/
– 200г хэлбэртэй гоймон
– 1ш лууван
– Хар перец
– 150г редис
– 150г черри
– Хагас лимон
– 150г вандуй
– Ногоон сонгино
– Яншуй
– 2 х/х оливын тос
– Давс
ХИЙХ АРГА:
1. Гоймонгоо буцалгаж болгоно. Хүйтэн усанд сойж болохгүй
2. Лууван редисээ нарийн нимгэн хэрчинэ
3. Яншуй болон ногоон сонгиныг жижиг хэрчинэ
4. Туна загасыг савнаас гаргаад шүүсийг шахаж гаргана. Дараа нь жижиг хэсэгт хэрчинэ
5. Салатны дрессинг хийнэ: Үүнд оливын тос, лимоны шүүс, хар перец, давс хийгээд сайтар хутгана. Эсвэл блендэрдэнэ
6. Одоо бүх орцоо холиод таны амтат салат бэлэн боллоо.
7. Хөргөгчинд амраагаарай