Боловсрол бол таны хэр цалинтай ажиллахыг харуулах гол үзүүлэлт мөн. Гэвч бүх өндөр цалинтай ажлууд өндөр боловсрол шаарддаггүй юм. АНУ-ын хөдөлмөрийн статистик судалгааны товчооноос гаргасан энэ улсын 2012 оны хамгийн өндөр цалинтай ажлын жагсаалтыг та бүхэнд хүргэх гэж байна.
1 Эмч, мэс заслын эмч
Жилийн дундаж цалин 168,650 – 234,950 ам.доллар, энэ мэргэжлээр ажиллаж байгаа нийт ажиллагсадын тоо 618,000+ байна.
Энэхүү жагсаалтад буй бусад мэргэжлээс эмч болон мэс заслын эмчийн ажил нь өргөн мэдлэг, туршлага шаарддагаараа онцлог юм. Америкт эмч нар голдуу 4 жилийн ахлах ангийн боловсрол эзэмшээд дахин 4 жилийг мэргэжлийн сургуульд суралцаж, 3-8 жилийн нарийн мэргэжил эзэмшихдээ зориулдаг аж. Эмч нар дотор хамгийн өндөр цалинтай мэргэжилтнүүд бол наркологийн эмч нар юм.
2 Шүдний эмч
Жилийн дундаж цалин 161,750 – 204,670 ам.доллар, энэ мэргэжлээр ажиллаж байгаа нийт ажиллагсадын тоо 101,400 байна.
Шүдний эмч нар болон шүдний гажиг засах үйлчилгээ одоогоор АНУ даяар хамгийн эрэлттэй мэргэжил болоод байгаа юм. Учир нь энэ улсын шүдний өвчлөл жил ирэх тутам нэмэгдэж, эмч нарын эрэлтийг ихэсгэж байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай мэргэжилтэнгүүд бол тэд болоод байна.
Шүдний эмч нарт хамгийн их цалин өгсөн газраар Нью Хэмпшайр тодорч тэдэнд 237,430 ам.доллар олгосон байна.
3 Компанийн CEO (Chief Executive Officer)
Жилийн дундаж цалин 176,550 ам.доллар, энэ мэргэжлээр ажиллаж буй ажиллагсадын тоо 267,370.
Гүйцэтгэх захирлууд компанийн хувьд бол хамгийн том удирдах ажилтан байж болох юм. Гэвч тэд авч буй цалингаараа 3-р байрт жагсаж байна. Тэд бол компанийн гол хөдөлгөгч хүч, чиглүүлэгч нь байдаг бөгөөд гол гол шийдвэрүүдийг гаргадаг. Судалгаагаар хамгийн багадаа бакалаврийн зэрэгтэй хүмүүс энэхүү ажилд хуваарьдагдах боловч ихэнхдээ ажлын туршлага нь тэдний үнэлэмж болж байдаг ажээ.
4 Газрын тосны инженер
Жилийн дундаж цалин 138,980 ам.доллар, ажиллагсадын тоо 30,880.
Өсөн нэмэгдэж буй газрын тосны үйлдвэрлэл, мэргэжлийн ур чадварын эрэлт хэрэгцээ энэ мэргэжлийг АНУ-ын хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн тоонд зүй ёсоор оруулж байна. Газрын тосны инженерүүд ихэвчлэн газрын тос болон хийн олборлолтын төлөвлөгөө зохиох, үйлдвэрлэлийн процессийг хянах, өрөмдлөгийн ажил, техникийн зөвлөгөө зэрэгт гар бие оролцон ажилладаг юм.
5 Хуульч
Жилийн дундаж цалин 130,490 ам.доллар, энэ салбарт ажиллагсадын тоо 570,950.
Хуулийн сургуулийн 3 жилийн сургалтыг дүүргэж хуульч болдог тул энэ мэргэжил нь хамгийн залуугаараа ажил эрхлэх боломжтой мэргэжил юм. Хуульч мэргэжлээр ажиллах олон салбар АНУ-д байна. Эдгээрээс хамгийн их цалин олгодог нь газрын тос, нүүрсний олборлолтын салбарт ажиллаж буй хуульчид бөгөөд тэдэнд жилд 215,760 ам.долларын цалин өгдөг гэнэ.
Хэрвээ та Колумбийн тойрогт хуульчаар дадлагжихыг хүсвэл энэ маш сайн сонголт байх болно. Энд 1000 ажлын байр тутамд 45 хуульч ажилладаг гэнэ.
6 Архитектор
Жилийн дундаж цалин 129,350 ам.доллар, энэ мэргэжлээр ажиллагсадын тоо 184,530.
Архитекторууд ихэнх ажлаа өрөөндөө өнгөрөөдөг боловч тэдний төлөвлөгөө, төсөл гудамжинд хэрэгжиж байдаг юм. Хамгийн оновчтой шийдлүүдийг тэднээс мэргэжил нь шаардана. 2010-2012 онд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ 9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
2011 оны байдлаар Аляскад хамгийн өндөр буюу 160,640 ам.долларын цалинг энэ мэргэжилтэнгүүдэд өгсөн байна.