Орц :
Идэх хүний тоогоор тахианы мөч / хэрчсэн тахианы мах байж болно.
1 өндөг
350мл сүү
Гурил
Цайны халбага давс , перц
Хийх арга :
1. Мөчнүүдээ чанана. ойролцоогоор 20-30 минутанд болно. Давс хэрэглээрэй.
2. Давс , перц , өндөг , сүүгээ холино / гадуур зарагддаг тахианы бүрмэл байдаг. Тэр ч байсан болно. Хэрвээ тэрийг хэрэглэвэл илүү амар /
3. Энэхүү зуурмагтаа тахиагаа хийн өнхөрүүлнэ.
4. Зуурмагнаасаа гарган гурилан дээрээ өнхөрүүлнэ.
5. Дахин зуурмагтаа холино.
6. Урьдчилан халаасан тосондоо хийн шарна. / Тосоо их хийх хэрэгтэй. Мөчөө хийхэд далд ордог байх ёстой /
7. Ингээд л амттай сайхан шаржигнуур тахиа маань бэлэн болно.
Хэрвээ зориулалтын бүрмэл хэрэглэн бүрж байгаа бол танд өндөг шаардлагатай. Та өндгөндөө тахиагаа дүрээд бүрмэлдээ дүрээд дахин өндгөндөө дүрээд л шарахад хангалттай.
ЖИЧ :
Хэрвээ тахианы мөч биш хэрчсэн тахианы мах шарах гэж байгаа бол заавал чанах шаардлагагүй. Маш сайн гэсгээж байгаад зуурмагтаа холин шарах болно.