Орц:
500 гр ус
1.5 кг гурил
2 амны том халбага исгэгч
2 амны жижиг халбага давс
100 гр ургамлын тос
Хийх арга:
Халуун бүлээн усандаа давсаа хийж дээрээс нь исгэгчээ цацна. Ингээд хутгалгүй 10-15 минут амраана. Энэ хооронд гурилаа шигшинэ. Дараа нь амарсан ус, исгэгч, давсаа сайтар хольж хутгана. Ингээд гурилаа зөөлөн зуураад амраана. 2-3 цаг тасалгааны хэмд таглаатай саванд гурилаа амраан исгэнэ. Энэ хооронд гурил маань 2 дахин томорч сайхан иссэн байх болно.
Гурилаа тасалж бэлдэхээс өмнө зуухаа 200 хэмд урьдчилан халаана. Ингээд гурилаа загасан талхны хэлбэрт оруулж бэлдээд 30-40 минут зууханд шаргалттал нь жигнэнэ.
Зуухнаас гаргасан халуун талхыг жаахан хөргөөд зүсэхэд хөвсгөр, зөөлөн, салахын аргагүй талх бэлэн болсон байх болно доо.