“… Өнгөрсөн жил чи миний тухай муугаар ярьж явсан гэдгийг чинь би мэднэ.
Би түүнийг чинь яаж хийсэн байх юм бэ гэж хонь хариулав. Би тэр цагт чинь ерөөсөө төрөөгүй байсан шүү дээ.
Хэрвээ чи биш байсан юм бол чиний ах чинь байж дээ.
Би чинь ахгүй шүү дээ.
Тэгвэл танай гэрийнхний хэн нэг нь л байж таараа. Ер нь танайхан үргэлж л над руу дайрч муулдаг байсан. Танай муу нохой чинь хүртэл. Тийм учраас та нараас би өшөөгөө авна. Чоно ингэж хэлээд хонийг хоолойноос нь зууж ой руу чирэн очиж мөч мөчөөр нь тасдан идэв….” Фонтайны зохиолоос иш татав.
Эцэс төгсгөлгүй үзэн ядалтууд хорвоо дэлхийгээр тарж заримдаа улайрч хэнийг ч өрөвдөхгүй заримдаа сэм гэтэж ирнэ мөс цэвдэг шиг хүйтэн. Үргэлжилсэн бас өдөөсөн үзэл ядалтууд хувийн амьдралыг ч, хамт олны ажил амьдралыг ч эвдэнэ нураана. Үзэн ядал гарч ирэх үед дарагдахаа больсон үед бүхий л гэрэл гэгээ харанхуйгаар солигдоно. Урьдчилж тооцохын аргагүй занал хөдөлнө. Саяхны л үй зайгүй найз нөхөд гэнэт л махаа тасртал зулгаалцана. Урьд өмнө дурлалцан тэврэлдэн энхрий явцгаасан хосууд төсөөлөхийн аргагүй зэрлэгээр нэг нэгнийхээ өөдөөс ярдаглана. Үнэмшмээргүй устгах гэсэн уур хилэн ажлаа хийж сэтгэлүүдээ мэдэрч явцгаасан гэр бүлийг сөнөөнө. Хотын байшин барилга, түүх дурсгал, өнгөрсөн амьдралын гэрчүүдийг сөнөөнө. Бид бүгдийг сөнөөнө гэж онгон зүрхтэй охин хоолойтой хөвгүүн дуу мэдэн хашгирна.
Байрны хөршүүд хашааны айлууд зөрчилдөн, хялалзана, уур хөдөлнө, дургүй хүрнэ хаанаас ч биш зөвхөн дотроос яагаад ч юм бэ үзэн ядна, хэнийг ч хамаагүй үзэн ядна.
Үндэстэнүүд үндэстэнүүдээ үзэн ядна. Дайн зарлана, дайнд туслана, цэргээ илгээнэ. Буудах бүр цэргээ илгээх бүр үзэн ядна. Биедээ тэсрэх бөмбөгтэй үндэстнийхээ төлөө үндэстэнүүдийг амиа золиослон дэлбэлнэ. Хүчтэй нь хүчгүй рүүгээ дайрна. Хүчтэнийг даган хүчгүйнүүд баясна. Ялсаны бах ялагдсаны хохь. Америкууд Иракчуудыг үзэн ядна. Иракчууд Америкуудыг үзэн ядна. Үзэн ядагчадыг даган баясагчид давхар үзэн ядуулна.
Хүмүүжилтэй хүн үзэн ядахгүй хүмүүжүүлээгүй бол үзэн ядна. Тэгвэл хэн нь хэнийгээ хүмүүжүүлэх вэ. Үзэн ядсан аавууд, ээжүүд, өвөөнүүд эмээнүүд. Багш нар, цагдаа нар, төрийн түшээ нар хэнийг ч хэзээ ч юм бэ хаана ч юм бэ үзэн ядсан үзэн ядлууд.
Уур, хилэн, хөмхий зуух, шүд зуух, зэрлэг зан, тамлах гэсэн занал зөвхөн гадагшаа биш бас дотогшоо үзэн ядна. Ямар ч баримтгүйгээр үзэн ядал хөдөлнө, юу г нь ойлгохгүйгээр үзэн ядна. Үзэн ядал дураараа л загнана. Үзэн ядал хэнийг ч хүндэтгэхгүй. Эцэстээ шүд зуусан үзэн ядал өөрөө өөрийнхөөрөө дүгнэн өөрөө өөрийгөө зөвтгөнө.
Дайн хийх, хувьсгал гаргах, хэлмэгдүүлэх, гүтгэх, эцэс төгсгөлгүй эртний, өнгөрсөний, саяханы одоогийн үзэн ядалтууд. Сэхээтний төөрөгдөл, ардчилсан хувьсгал, улс төрийн хуйвалдаан үзэн ядсан заналын бүтээгдэхүүнүүд. Үзэн ядлын бүтээгдэхүүн ь дараагийнх нь үзэн ядал дахиад үргэлжлүүлэн үзэн ядсан үе залгамжлагчид, хойч үеийнхэн. Үзэн ядал нэгээс нөгөөд дамжин халдах өвчин.
Бодол үзэн ядлыг зогсооно тиймээс бодохгүйгээр үзэн ядна. Хотыг устгачихмаар, улс орныг сөнөөчихмөөр үзэн ядлууд хэнд магадгүй хаана ч юм бэ дэгдэнэ. Хаанаас юунаас болж дэгдээд буй үзэн ядлуудыг судлаж ойлгож мэдэх бол философчдийн үүрэг мэргэжлийн онцлог.
Ухаантай хүний ухаангүй үйлдэж буй үзэн ядлыг юу зогсоох вэ юу хязгаарлаж чадах вэ ердөө л гурван зүйл эдгээр нь боловсрол, морал, шашин. Хүний хүн шиг биш байсныг ухармсар л ялгана. Хань ижлээ, ах эгчээ, найз нөхдөө, хамт ажиллаж буй хүмүүсийг ердөө л ухаангүй үйлдэл, хүн шиг биш зан эвдэнэ, гомдооно, залхаана хаанаас ч юм бэ хөдөлсөн уур түүнийг дагасан үзэн ядал шүү дээ. Үнэнийг л мэдээгүйгээс эсвэл мэдэхийг хүсээгүйгээс л болдог. Яагаад гэвэл үнэн таатай биш байдаг үнэн сайхан биш байдаг. Үзэн ядагчид үнэнийг аль болох л шахан зайлуулдаг.
Шоронд хоригдох адилхан хоригдолоо тарчлаах, армид цэргийн нөхрөө дэглэх, сургуульд хамтран сурагчаа доромжлох, ажил дээрээ зорилго нэгт хүмүүсээ гадуурхах, хамт олныхоо дунд нэг нэгнийгээ хов живээр залхаах бүгд л үзэн ядлууд. Сэтгэл мэдрэлийн халдварт өвчинүүд. Хорсол сохор биш харин хилэгнэл сохор. Хайр сохор биш харин дурлал сохор. Хорсол хайраас хүчтэй яагаад гэвэл чөлөөтэй хаана ч бас хэнд ч. Хайр нэг л хүнээр хязгаарлагдана.
ЦАГТӨР