Сонгодог урлагийн сонгодог жишээ гэгдэх хийлч Дээгий дахин гадаад эрийн цайг чанахаар боллоо. Гэхдээ энэ удаад албан ёсоор. Өөрөөр хэлбэл өмнөх нөхөртэйгөө албан ёсоор хуримлаагүй ч нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэснийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Харамсалтай нь насны зөрүү, үндэс угсаа өөр болохоор хосуудын хамтын амьдрал нэг их удаан үргэлжлээгүй гэж дотны нөхөд нь ярьдаг юм билээ.
Нөхрөөсөө өрх тусгаарлаад удаагүй ч тэрбээр дараагийнхаа амьдралыг эхлүүлсэн байна. Энэ удаад хийлч бүсгүй “Leighton” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал Марк Байли гэгчтэй хуримаа батлуулав. Хосууд энэ сарын 9-ны өдөр хуримласан бөгөөд хурим гэр бүлийн хүрээнд болжээ.
П.Төгөлдөр