Испанийн нэгэн бүсгүй экс нөхрөөсөө гэрийн ажил хийсний нөхөн төлбөрт 24 мянган евро салгаж чадсан байна. Шүүх түүний нөхөр асаныг ашиг хонжоо олсон гэж үзжээ. Эхнэр нь ар гэрийн хамаг ажлаа хийж байх хооронд сайн эр ажил хэргээ бүтээж, боломжийн мөнгө олж байсан гэж үзэв.
Гэр бүлийн хос аль 2007 онд салах өргөдлөө өгчээ. Гэвч 2013 онд л гэр бүлээ цуцлуулсан байна. Энэ зургаан жилийн туршид тэд хамтдаа амьдарсан хэвээр байсан бөгөөд нөхөр нь ажлаа хийж, эхнэр нь ар гэрийн хамаг ажлаа хариуцсан гэнэ.
Энэ хугацаанд гэрийн ажил хийсэн бүсгүйн хөдөлмөрийг шүүх 23628 еврогоор үнэлжээ. Энэ мөнгийг тооцоолж гаргахын тулд шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аваад, түүнийг ар гэртээ ажилласан хоногоор нь үржүүлсний эцэст хоёрт хуваажээ. Шүүх ар гэрийн ажил хийснийг гэр бүлийн төсөвт оруулсан тодорхой хувь нэмэр гэж ийнхүү үнэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn