2009 онд найман ихэр төрүүлж, АНУ-г шуугиулж байсан Натали Сульман гэгч эмэгтэйг санаж байна уу?
Тэрээр ихрүүдээ төрүүлэх үед хэдийнэ зургаан хүүхэдтэй, нөхрөөсөө салсан нэгэн байжээ.
Н.Сульманы ихрүүд бүгд эрүүл төрж, эсэн мэнд торниж байна. Саяхан тэд найман насныхаа ойг тэмдэглэсэн аж.
Тухайн үед Н.Сульман бүсгүйн умайд 12 үр хөврөл суулгах мэс засал хийсэн эмч Камраваг хууль бус үйлдэл хийсэн гэх хэргээр эмчлэх эрхийг нь хассан юм.
Натали Сульман 14 хүүхдийнхээ хамт Лос-Анжелес хотын дагуул хотод гурван унтлагын өрөөтэй жижиг байшинд амьдарч байна.
Учир нь АНУ-ын хуулиар үр хөврөл шилжүүлэн суулгах хагалгааны үеэр 2-3 ураг л суулгахыг зөвшөөрдөг аж.
Найман ихэр Ноа, Мали, Исайя, Нария, Жон, Макай, Жозайя, Жеремайя гэсэн нэртэй.
Натали амьдралд тулгарсан бэрхшээлүүдийг үл тоон 14 хүүхдийнхээ төлөө тэмцэхээр шийджээ.
Төгсч чадаагүй сургуулиа дүүргэж, ямар нэгэн халамж авалгүй тэднийгээ өсгөхөөр сэтгэл шулуудсан аж.
Тэрээр “Би сургуулиа дүүргэж байж л хүүхдүүдээ тэжээж чадна гэдгээ л сайн мэдэж байлаа. Зүгээр буйдан дээр сууж, телевиз үзэн, юу ч хийхгүй бол хүүхдэдээ сайн сайхан ирээдүйг бэлэглэж чадахгүй. Энэ нь хэт биеэ тоосон хэрэг болох байлаа” гэж ярьжээ.
Натали энэ хугацаанд мөнгөтэй болохын тулд хэд, хэдэн шоунд оролцжээ. Тэр байтугай өөрийнхөө амьдралын талаар реалити-шоу хийхээр гэрээ байгуулсан удаатай. Харамсалтай нь бүх юм санасаар болсонгүй, шоу ч талаар өнгөрчээ.
Натали Сульман 14 хүүхдийнхээ хамт Лос-Анжелес хотын дагуул хотод гурван унтлагын өрөөтэй жижиг байшинд амьдарч байна. Наталигийн хувьд ийм олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь амаргүй байсан нь мэдээж. Гэвч хүүхдүүд том болохын хэрээр бие даан, хариуцлагатай болж, түүнд ч их амар болсон гэнэ.