Монголын рок попын хүндэт хатагтай Б.Сарантуяа уран бүтээлч журмын нөхөддөө нэн их анхаарал тавьдаг нэгэн. Яруу найрагч, хөгжмийн зохиолчдынхоо төлөө байнга санаа тавьж жаргал зовлонг нь хуваалцдаг учраас уран бүтээлчид нь түүнд сэтгэлийн бэлэг болгож сайн уран бүтээл өгдөг.
Саяхан монголын рок попод хоёр хүн улсын наадмаар гавъяатын тэмдэгээр энгэрээ мялааж, энэ мэдээг сонссон Б.Сараа ч Сүхбаатарын талбайд ирж поп дива дуучин Ж.Алтанцэцэгтээ амьд цэцгийн баглаагаар бэлэг барьж баяр хүргэв.
Харин тэрбээр үлдсэн нэг цэцгийн баглаагаа нэг хүнд өгөхөөр Сүхбаатарын талбайг бүтэн гурав тойрсон хэдий ч эрж явсан хүн нь олдоогүй тул дуучин Ж.Алтаа найзынхаа хүүхдэд бэлэглэчихээд явжээ.
Түүний эрж явсан хүн нь “Хөх тэнгэр” хамтлагийг үүсгэн байгуулагч, поп хатагтайд “Шинэ жилийн шөнө сайхан аа”, “Занабазар”, “Хонгор найз” зэрэг олон арван дуу бэлэглэсэн хөгжмийн зохиолч Г.Энхбаяр байжээ.
Г.Заяа (www.wikimon.mn)