20 гарч хүүхэдтэй болоод 40 хүрээд ач/зээ-тэй болсныхоо дараа эмээ гэдэг алдрыг зүүгээд өөрийгөө хөгшин гэж бодох хэрэггүй. Гутранги үзэл, хичээхгүй байгаа байдлаасаа болж маш их боломжыг алдаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа.
Тэтгэвэртээ гарсан ч гэсэн гэрээсээ гарч дэлгүүр хэс, найзуудтайгаа уулзан бүжгэнд яв, дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө эрүүжүүл, өөрийгөө хөгжүүлэн чадаж болох юу л байна бүгдийг сурахыг хичээ. Ач/зээ-гээ хараад гэрээсээ гардаггүй бол хүүхэддээ өөрийн мэддэг зүйлсээ зааж өгөөрэй. Цэцэг тарихыг зааж өгөөд ургахыг нь хамтдаа хүлээгээрэй. Хүүхдийнхээ тоглоомонд хувцас оёж цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.
Миний эмээ өглөө болгон 7 цагт босч 1 цагийг дасгалд зориулдаг. Өдөр бүр хийсээр байгаад амьдралынх нь хэвшил болсон.Машинаар явахаас илүү алхахыг илүүд үздэг. Та ч гэсэн яг өнөөдрөөс эхлээд хамгийн багадаа 30мин-г дасгалд зориулаарай. Хэдхэн хоногийн шууд мэдэгдэхгүй ч гэсэн хэдэн сарын дараагаас үнэхээр их өөрчлөлт гарсан байх болно.
Хүн уншихаа больсон цагт сэтгэхээ больдог
Чөлөөт цагаараа ном уншаарай. Уншиж байгаа цагт та хэзээ ч хорвоо ертөнцөөс хоцрохгүй. Хүний тархи бага ажиллаад ирэхээр ой тогтоолт, сэтгэх хурд гэх мэт зүйлс нь удаашраад ирдэг. Тархи оюунаа болон биеэ ажиллуулан шилдэг эмээ байцгаая. Шинийг эрж хайж хүүхдүүддээ үлгэр дуурайлал болохоор сайн эмээ, ээж байгаарай. Нас тоо болохоос хөгшин залууг хэмжих хэмжүүр биш шүү.
Амьралын хатуу ширүүн, юу хийвэл зөв гэдгийг ямар алхам нь буруу гэдгийг мэддэг болсон нас нь дээрээ шинэ зүйл мэддэг болвол үлдсэн амьдралын чинь найз байх болно. Хөгшин гэдэг үгийг үгсийн сангаас арчин нас ахиж байна гэдэг үгийг хэрэлэж байгаарай. Нас ахих тусам туршлага сууж илүү амжилттай явах ёстой болохоос өнөө маргаашаа хүлээж байгаа юм шиг гэртээ бүгэн суух хэрэггүй.
Нийгмийн харицаанд идэвхтэй оролцон залуучуудынхаа хажууд бүх зүйлээрээ зэрэгцэн алхаарай.
НАС БОЛ ТОО БОЛОХООС ХӨГШИН ЗАЛУУГ ХЭМЖИХ ХЭМЖҮҮР БИШ.