Энэ долоо хоногт АНУ-ын Сан Диего хотод “Total Recall” киноны шинэ ангийн хувцас загварын шоу боллоо. Тэдний дунд гурван хөхтэй эмэгтэй олны анхаарлыг эрхгүй татаж байсан аж.
Тэр бол залуу жүжигчин Кэйтлин Лийб юм. Тэрбээр энэхүү киноны сүүлчийн ангид гурван хөхтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Жүжигчин бүсгүй ярихдаа “Би энэ саналыг хүлээн аваад тун гайхсан. Гэхдээ өвөрмөц дүр учраас зөвшөөрсөн” гэжээ. Мэдээж түүний гурав дахь хөх нь хиймэл гэдэгт эргэлзэх хэрэггүй.
1990 онд Паул Верхоевений найруулсан шинжлэх ухааны адал явдалт “Total Recall” кино тухайн үедээ 50-60 сая ам.доллараар бүтэж 261.2 сая ам.долларын орлого олжээ. Киноны гол дүрд Арнольд Шварценеггер, Рачел Тикотин, Шарон Стоун нар тоглосон юм.
Харин энэ онд бүтээсэн “Total Recall”-ын гол дүрд жүжигчин Колин Фаррель, Кэйт Бекинсэйл, Жессика Бэйл нар тогложээ. Лен Уйсмэний найруулсан энэхүү бүтээл 200 сая ам.долларын өртөгтэй бүтсэн юм. Кино ирэх сарын 3-наас үзэгчдийн хүртээл болно.
Т.Арьяа /TIME.MN/