Эмэгтэйчүүдийн гангараа яах аргагүй гутлаар тодорхойлогддог. Тиймдээ ч өндөр өсгийт тэдний хөл, гуяыг тодотгож, өндөр харагдуулдаг ид шидтэй. Өнгөрсөн зууны шилдэг “шалиг” эр Марион Жейсийн хэлснээр эрчүүд өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүйг илүүтэй харж, тэдэнтэй дотносохыг хүсдэг аж.
Тэгвэл Европын улсуудаас өндөр өсгийтнүүдээрээ Их Британи тэргүүлдэг аж. Викториа Бекхэм, Шерил Коул гэх мэт одод байнга өндөр өсгийт “хөлөглөдөг”. Судалгаанаас үзвэл британи эмэгтэйчүүд дунджаар 8.4 см өндөр өсгийтэй гутал өмсдөг. Тэгвэл Испанид 8.1 см, Данид 7.62 см, 6,85 см бол Франц бүсгүйчүүдийн гутлын өсгийний дундаж өндөр 6.09 см хэмжээтэй байдаг аж.
Өндөр өсгийтнүүдээрээ тэргүүлсэн Их Британийн 18-29 насны эмэгтэйчүүдийн дундаж өндөр 163 см байдаг аж. Харин герман эмэгтэйчүүд 165, испани эмэгтэйчүүд 166 см өндөртэй юм. Тэгэхээр британи эмэгтэйчүүд Европын бусад орны бүсгүйчүүдээс илүү намхан учраас илүү өндөр өсгийтэй гутал өмсдөг гэсэн судалгааны дүн гарч байна.
Тийм ээ, Викториа Бекхэм намхан нуруутай. Тэр үргэлж өндөр өсгийт өмсдөг. Сэтгэл зүйч Эмма Кенни тайлбарлахдаа “Өндөр нуруутай эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөртөө итгэлтэй, баян, чадварлаг, бие даасан, ажил нь амжилттай бүтдэг, оюунлаг байдаг. Тиймдээ ч өндөр өсгийтэй гутал өмсдөг эмэгтэйчүүд үүнтэй адил хэмжээнд хүрч чадна гэсэн дүгнэлтийг судлаачдын баг гаргалаа” гэв.
Т.Арьяа /TIME.MN/