Гэр бүлээрээ хоолны ширээгээ тойрч суугаад амтархан идэхэд хамгийн тохиромжтой, бас нүнжигтэй тансаг зоог бол шпагетти. Дээр нь амталж шарсан бөөрөнхий махтай бол бүр ч янзтай. Гэрийн эзэгтэй нар аа ээлжит хоолны жорыг туршиж үзээрэй.
Найрлага:
450 гр үхрийн татсан мах
1/4 аяга талхны жижглэсэн үйрмэг
1 том өндөг (бага зэрэг хутгасан)
2 хоолны халбага жижиглэж хэрчсэн сонгино
1 хоолны халбага жижиглэж хэрчсэн яншуй
1 хумс үрсэн сармис
1/2 цайны халбага давс
1/8 цайны халбага перец
Ургамлын тос
Шпагеттины соус
Шпагетти
Порц: 4
1. Том саванд татсан мах, талхны үйрмэг, өндөг, сонгино, яншуй, сармис, давс, перецээ цөмийг хийгээд сайтар холино. Хольсон махаараа 12 ширхэг бөөрөнхий мах хийнэ үү.
2. Ширэмтэй хайруулын тавган дээр ургамлын тосоо хийгээд бөөрөнхий махаа 6е8 минут орчим шарна. Дээр нь шпагеттины соусаа нэмээд, галаа багасган дахиж 10 минут орчим битүү болгоно. Махаа болох хооронд шпагеттигаа зааврын дагуу чанана.
3. Бэлэн болсон гоймон дээрээ бөөрөнхий махаа тавьж олгоно.
Наймдугаар сарын дунд хүртэл нэг хэсэгтээ л шинэ ногооны бараа “харагдахгүй” учраас дээрх бөөрөнхий матай шпагетти нь яг энэ өдрүүдэд хийхэд онцгой тохиромжтой хоол юм. Гэвч шпагетти шиг тос болон соус ихтэй хоолыг идсэний дараа бид аяга тавгаа зайлшгүй маш сайн угаах шаардлагатай болдог учраас ухаалаг гэрийн эзэгтэй та тосыг бүрэн задалдаг, бактерийн эсрэг үйлчилгээтэй угаалгын шингэнийг сонгох нь зүйтэй юм.