Өндөр барилгын дээвэр дээр авирч аюултай үзүүлбэр үзүүлдгээрээ алдартай хятад залуу үзүүлбэрийнхээ үеэр Чанша хотын 62 давхар барилгын дээврээс гар алдан унаж амиа алдсан байна.
Хятадын олон нийтийн Weibo сүлжээнд олон мянган дагагчтай Вү Ёонинг хэмээх залуу ямар ч хамгаалалтгүйгээр өндөр барилгын дээвэр дээр авирдаг аюултай үзүүлбэрүүдээрээ алдартай.
Гэтэл түүнийг дагагчид Вү Ёонингийг арваннэгдүгээр сараас хойш нийгмийн сүлжээндээ юу ч бичээгүй болохыг нь анзаарсан байна. 26 настай залуу өнгөрсөн сарын 8-ны өдөр амиа алдсан бөгөөд зөвхөн найз бүсгүй нь сарын дараа амиа алдсаныг нь олон нийтэд мэдээлжээ.
Хятадын мэдээллийн хэрэгслээр түүнийг энэхүү сорилд оролцсоноор ихээхэн хэмжээний мөнгөн шагнал авахаар байсан тухай мэдээлсэн байна.
Амиа алдахынх нь өмнөх камерын бичлэг үлджээ
Вү Ёонинг Weibo-д бичлэгээ тавихдаа өөрийнх нь аюултай үйлдлийг туршиж үзэхгүй байхыг анхааруулдаг байжээ.
Түүний гэр бүлийн гишүүн барилгын дээвэр дээгүүрх үзүүлбэрээрээ 100 мянган юань /өнөөдрийн ханшаар 36,8 сая төгрөг/ шагналд авахаар байсан бөгөөд санхүүжилтийг хэн гаргах нь тодорхойгүй байжээ.
Тэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байсан хэмээн South China Morning Post сонинд ах нь ярьсан байна. Түүнчлэн Вү ёонинг шагналынхаа мөнгөөр эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эмчилүүлэхийн зэрэгцээ хуримаа хийхээр төлөвлөж байсан гэнэ.
Эх сурвалж: BBC
А.Мишээл | GoGo.mn