Строганофф бол цөцгийн соустай нимгэн хэрчсэн үхрийн мах юм. Гоймон, будаа, эсвэл шарсан төстэй хамтатган олгодог энэ хоол нь аманд ороод уусах мэт зөөлөн, амтлаг мэдрэмжийг төрүүлдэг.
Найрлага
• 6 хоолны халбага цөцгийн тос
• 500 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
• 1/3 аяга хэрчсэн сонгино
• 250 гр хэрчсэн мөөг
• Давс
• Перец
• 1 аяга цөцгий
Хийх арга
1. 3 хоолны халбага цөцгийн тосоо хайруулын тавгандаа хийгээд дунд зэргийн гал дээр хайлуулна. Хайлсны дараа галаа ихэсгэж нимгэн хэрчсэн үхрийн махаа дээр нь хийнэ. Үхрийн махыг хоёр талаараа бүрэн борлож, болтол нь шарна. Шарж байх явцдаа махан дээрээ давс, перецээ хийнэ. Махаа болсны дараа гаргаж, тусдаа саванд хийн тавина.
2. Галаа буцааж дунд зэрэг болгоод, мах шарсан савандаа сонгиноо хийж, 1-2 минутын турш байлгана. Ингэснээр сонгинод махны амт орно. Болсон сонгиныг гаргаж мөн адил тусдаа саванд хийж тавина.
3. Мах, сонгино хоёр шарсан савандаа үлдсэн 3 хоолны халбага цөцгийн тосоо хийж хайлуулаад, галаа ихэсгэснийхээ дараа мөөгөө хийж 4 минут орчим шарна.
4. Галаа багасгаад мөөгөн дээрээ цөцгийгөө хийнэ. Хүсвэл дээр нь нэг хоолны халбага ус хийж соусыг шингэлж болох юм. Цөцгийгөө мөөгтэйгөө холино. Буцалтал нь халаалгүйгээр дээр нь үхрийн мах сонгино хоёроо хийж холино.
5. Тэр дор нь таваглаж, дэргэд нь будаа, шарсан төмс, эсвэл гоймон тавьж олгоно.