Амьдрал гэдэг гайхамшигтай баян, түүний эзэн нь, залуурдагч нь хүн өөрөө байдгийн хамгийн тод жишээ бол топ модель Э.Одгэрэл. Түүнийх шиг амьдралын намтар түүх төдий л элбэг байдаггүй. Эгэл жирийн гэр хороололд төрж өсөөд, угаагчаас топ модель, нэр алдартай, үнэ хүндтэй гоо үзэсгэлэнгийн билэг тэмдэг болсон мөнхийн залуу хатагтайн од шүүрсэн хувь тавилан эмээ болсноор үргэлжилж байна.
Мөнхийн залуу Э.Одгэрэлийн охин өнгөрөгч онд маамуулсан тухай мэдээг өмнө нь бид хүргэж байсан билээ. Тэгвэл залуу эмээ охиныхоо хүүхдийг хамтдаа асарч завгүй яваа сурагтай. Тодруулбал, Санзайн амралтын цаахна зуслангийн тансаг байшинд Улаанбаатарын утаанаас зугтаад байгаа аж.