Францын шинэ миссээр Эльзас нутгийн 19 настай Дельфин Вепизе тодорсныг уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч, жүжигчин Ален Делон зарлажээ. Францын гоо бүсгүй шалгаруулах үндэсний уралдаан Брест хотод болсон байна. Энэ нь түрүү жилийн мисс Лори Тильманы төрсөн хот ажээ. Тус улсын 33 мужийн гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэхэд менежментээр суралцаж буй, фламенго бүжгийн хообийтой бүсгүй тэргүүлжээ.