Энэ хорвоо дээр ингээд л есөн жорын хүн байдаг юм байна лдаа. Ооё гэнэт өнөөдөр тэрийг нээж энэ тэр. Гол нь газар газрын “Гайхалтай” гэдэг ойлголт ялгаатай байдгаас энэ бүх холион бантан эхлэсэн юм гэдэг. Нийслэл хотын охидууд маань амтай болгон нь турмаар байна гэж есөн жорын арга хэрэглэж байна. Хоёр нугалаа гүзээ нэмчихээд л үхэхсэн гэж шаналж яваа нэг ч бүсгүйтэй тааралдсангүй. Сүүлийн үед бүх л хүмүүс адилхан болоод байх шиг. Нэг ижилхэн хөмсгөө шивүүлцэн, нэг ижил давхраа хийлгэцэн, нэг ижил өөхөө соруулцан, нэг ижил үрчлээгээ татуулцан … Угаасаа тэр Солонгост яваад очихоор манайхан хэдхэн эмнэлэгт оочерлоод олсон хэдэн төгрөгөө бариад зогсож байдаг юм билээ … Бодвол нөгөө хэдэн жүжигчдийн зургийг гаргаж харуулаад л “Аниадаа яг энийг гусаад өгчихсимнидааа” гэдгийн байгааз. Энэ бүхэнд би анхнаасаа л тэр сэтгүүлийн нүүрны зургийг фотошопдог нөхдүүдийг буруутгаж ирсэн. Яаая даа гэсэн сэвхтэй, ёонк хийсэн улаа бутарсан хацартай нэг тийм зэвүүн ихэмсэг хөдөөний царайтай дэндүү байгалиараа хүмүүсийг сэтгүүлийн нүүрэн дээр ямар ч фотошопгүй тавьж болно ш дээ. Байгаль өөрөө өнгө төрхөө давтагдашгүй гайхалтай бүтээчихсэн байхад гэрэл сүүдрээ зөв тавиад л сайн зураг дарвал гичнээн сайхан. Ер нь Холливууд, Америкийн медиа салбар эд нар л дэлхийн хүмүүсийн хөөрхөн муухай төрхийн стандартыг тодорхойлном шүү дээ. Би лав Латин Америкийн оронд яваад очвол савх шиг хөлтэй туранхай хүүхнүүд бусдад тоогдоно гэж бодохгүй байна. Түүн шиг тэдний сайхан бүсгүйчүүд Хонгконг Сингапурт ирвэл их л түлээ харагдах болов уу.
Өө тэгээд явж явж залуучууд л амар юм дөө. Зун гудамжаар алхахад бөгс гуя хараад байхгүй, гурил будаа түрхээд байхгүй тэгэсхийгээд л явж байдаг. Явж явж байгаад нэг үсээ засуулчихад 5 нас залуужчихдаг. Зургаан булчин гэж энэ тэр гэж жаахан харж байгаад залхуу хүрэхээр нь ганц чанартай юм хөгжүүлчихдэг. Тэрэн дээрээ хоолоо тавиад идчихнэ, нөөтөө тавиад кино үзчихнэ, аавууд бол хүүхдээ суулгаад үлгэр ярьж өгнө, зуд турхан болоход өөхөө сороод идчихнэ, цайны ганц гонжоомондоо умбахад цэцэг хүртэл дурлаж согтоно, бид нарын 2 цуйван идэхэд мөнгөөр охидууд ганцхан смүүтий авна, уул нь бол сүүтэй цайн дээр жаахан вариан дусаагаад л смүүтий шд, Лемонтой Хараан дээр жаахан аньсны шүүс дусаагаад л тансаг виношд та нар мэдкүүү л д байна даа амьдралын амтыг …
Заза сар шинэдээ зөндөө их бууз идээд хэзээ ч хасагдахгүй хоёр хоёр кг жин нэмэхийг ерөөе, үргэлж инээж явахыг хүсье.
Ч.Ганжавхлан