Амьтад дээр туршилт хийсэн Канадын мэргэжилтнүүд хүний бие дахь натрийн хэмжээг хянаж байдаг молекул кальцитай нягт холбоотой байдаг болохыг тогтоожээ. Тиймээс кальци нь натритай хамт түүнийг дутагдсан үед шээсээр гадагшилдаг байна. Хэт их давс хэрэглэдэг хүмүүсийн бөөрөнд чулуужилт үүсч, шээсэн дэх кальцийн хэмжээ дутагдалд ордог.
Энэхүү кальцийн гадагшлалтаас болж ихэнх тохиолдолд ясны сийрэгжилтэнд хүргэх аюул нүүрлэдэг байна. Гэвч ихэнх хүмүүс эмч нарын зөвлөснөөс илүү их давс хэрэглэдэг юм. Жишээлбэл, канадчуудын дундаж үзүүлэлтээс авч үзэхэд, нэг хүнд 3400 миллиграмм давс оногдож байгаа нь ердийн хэмжээнээс хоёр дахин их байгаа юм.
www.wikimon.mn