Бага насны хүүхэд хамгийн их өвчин тусдаг үе нь 5-10 нас гэсэн судалгаа гарчээ. Бага насны хүүхдүүдийн ихэнх нь улирлын чанартай холбоотой өвддөг гэж албаны хүн хэллээ.
Учир нь өвлийн улиралд ханиад томуу элбэг тусдаг бол зундаа эрүүл ахуйн чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас өвддөг болох нь тогтоогджээ.
Харин 0-5 насны хүүхэд өвдөх нь бага байдаг байна. Учир нь Эхийн сүүгээр болон эцэг эхийн хяналтан дор хооллодог болохоор энэ насны хүүхэд бусад насны хүүхдүүдээс бага өвчилдөг байна. Манай улсын 10 000 хүүхэд тутмын нэг нь төрөлхийн ургын гаж хөгжилтэй төрдөг гэсэн тоо баримт бий. Харин эцэг эхийн хараа хяналтгүйгээс бага насны хүүхдүүд олдмол янз бүрийн өвчтэй болдог гэнэ.
Мөн дээрээс нь зургаан сараас дээш насны хүүхдүүд химийн бодис, янз бүрийн будаг мөн хүчил зэрэг уусан тохиолдол гарчээ. Мөн орчны бохирдлоос үүдэлтэйгээр амьсгалын замын халдварт өвчин тусах нь ихэссэн байна. “Эрүүл хүүхэд” аяны хамрагдсан хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн тоо баримт байгаа. Аяны эхний шатанд илэрсэн өвчлөлийг эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 70 гаран мянгад хүрсэн гэсэн тоо баримт байна. Тодруулбал 22 680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчилж, 1700 хүүхэд төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжийг авсан байна.
Duulian.mn Ө.Ананд