Дуучин Нара “Монголын зөгийчдийн нийгэмлэг”-т зөвлөхөөр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй өөрөө хэдийнэ зөгийчин болоод амжжээ. Тэрбээр сууриндаа бүл нэмж зөгийн үүр хийгээд өөрийн дуртай өнгөөр будаж тохижуулсан талаараа “Энэ жил зөгийнүүд маань “Breakfast at the Tiffany’s” болох нь дээ. Зөгийн сууриндаа бүл нэмж үүр хайрцаг (зөгийн гэр) 500 ширхэг хийгээд бүгдийг нь өөрийн дуртай өнгөөрөө будаж байна. 55 нас хүртлээ 20 жил машин шиг ажиллана гэсэн зорилго тавьсан байгаа хүн шүү дээ” хэмээжээ.