Хэт их хоол хүнс хэрэглэснээр ходоодонд ачаалал ихэсч, амархан таргалдаг. Тэгвэл илүүдэл жингээсээ хурдан хугацаанд эрүүл аргаар салая гэвэл энэхүү аргыг туршаад үзээрэй. Дараах тураах дэглэмийн гол орц нь ердөө л талх юм. Талх болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 7 хоног баримтлана. Хэмнэлттэй бас үр дүнтэй турах дэглэмийг танд санал болгоё.
Эхний өдөр
Өглөөний цай: ус эсвэл сүүтэй овьёосны каш. Зүсэм хар талх. Сахаргүй хар цай.
Өдрийн хоол: 2 зүсэм хар талх, аяга сахаргүй хар цай
Оройн хоол: тасалгааны хэмтэй 2 стакан сүү, 2 зүсэм хар талх.
Хоёр дахь өдөр
Өглөөний цай: сахаргүй, сүүтэй аяга хар цай (50:50 харьцаатай), 2 зүсэм хар талх.
Өдрийн хоол: тасалгааны хэмтэй стакан сүү. Сүү эсвэл усанд болгосон овьёосны каш.
Оройн хоол: сахаргүй 2 аяга хар цай. 2 зүсэм хар талх
Гурав дахь өдөр
Өглөөний цай: өглөөний цайнаас 20 минутын өмнө 2 аяга ус. 3 зүсэм хар талх.
Өдрийн хоол: сүү, усанд болгосон овьёосны каш. Стакан ус.
Оройн хоол: тасалгааны хэмтэй стакан сүү. Зүсэм хар талх.
Дөрөв дэх өдөр
Өглөөний цай: өглөөний цайнаас 20 минутын өмнө 2 аяга ус. 3 зүсэм хар талх.
Өдрийн хоол: тасалгааны хэмтэй 2 стакан сүү, 2 зүсэм хар талх
Оройн хоол: сахаргүй хар цай. Сүү, усанд болгосон овьёосны каш.
Тав дахь өдөр
Өглөөний цай: сүү эсвэл усанд чанасан овьёосны каш. Зүсэм хар талх. Аяга хар цай, сахаргүй.
Өдрийн хоол: стакан ус. Ус эсвэл сүүнд чанасанд овьёосны каш.
Оройн хоол: сахаргүй аяга хар цай, 2 зүсэм хар талх.
Зургаа дахь өдөр
Өглөөний цай: сүү эсвэл усанд чанасан овьёосны каш, 2 зүсэм хар талх. Сахаргүй аяга хар цай
Өдрийн хоол: 2 зүсэм хар талх, сахаргүй аяга хар цай.
Оройн хоол: Аяга сахаргүй хар цай. Зүсэм хар талх.
Долоо дахь өдөр
Өглөөний цай: 2 зүсэм хар талх. Сахаргүй аяга хар цай.
Өдрийн хоол: Сүү эсвэл усанд чанасан овьёосны каш. Зүсэм хар талх, стакан ус.
Оройн хоол: тасалгааны хэмтэй стакан сүү. 3 зүсэм хар талх.