УИХ-ын гишүүн, Монголын Жүдо Бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Олимпийн анхны медалийг голов бололтой. Тэрбээр Лондонд оччихсон, тамирчдынхаа бэлтгэлд анхаарч, дэвжээнд гарахад нь сэтгэл, зүрхээрээ хамт барилдаж байна.
Тиймээс ч монголчуудынхаа итгэл найдварыг алдалгүй хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирийг өөрийнхөө хүч бололцоог бүрэн ашиглаж чадсангүй хэмээн чамлангуй байгаа сурагтай. Үүнийгээ ч эрхэм гишүүн тайлбарлаж “С.Ням-Очир маань Олимпоос медаль хүртсэн нь гайхалтай амжилт.
Гэхдээ түүнээс илүү их хүч, хурд гарах боломж байсан. Даанч ашиглаж чадсангүй” хэмээжээ. Өөрөө тамирчин хүн болоод ч тэр үү, мань хүн монголчуудын чамлахаар чанга атга гэж буй хүрэл медалийг чамлангуй л байна даа.