21 дэх удаагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Хорватын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогчид болон дасгалжуулагчид нэгэн гайхалтай шийдвэр гаргажээ. Тэд ДАШТ-2018-д оролцсоны шагнал болох бүх мөнгөө “Хүүхдүүдэд туслах сан”-д хандивлахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай Хорватын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Златко Далич фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Хорват улсын далайн эрэг урт ч амьдралдаа ганц ч удаа далай тэнгисийг үзээгүй хүүхдүүд олон бий. Манай багийн бүх тоглогчид болон дасгалжуулагчдын баг шагналын мөнгөө тусгай санд хандивлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр эмзэг өрхүүдийн бараг бүх хүүхэд тэнгисийн эрэгт очиж, долоо хоногийг амарч өнгөрүүлэх боломжтой. Энэ бол бидний хувьд эрхэм хүмүүс болох хүүхдүүдэд өгч буй өчүүхэн тусламж юм” хэмээн цахим хуудсандаа бичжээ.