Хоол боловсруулах эрхтний хамгийн энгийн шат бөгөөд хоол хvнсний зvйл бутлагдан жижиглэгдэн зөөлөрч гулгамтгай болж улаан хоолойгоор цааш дамжина.
Улаан хоолой
25-30 см урттай, булчинлаг эрхтэн. Амны хөндийгөөс улаан хоолойд орсон хоол, унд тvvний булчинлаг давхаргын гvрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар цааш дамжиж ходоодонд хvрнэ.
Цөсний хvvдий
Лийр хэлбэртэй, цөсийг хадгалах vvрэгтэй ба хоол идсэний дараа цөсний хvvдий дээд зэргээр агшиж, цөсийг дээд гэдэс рvv ялгаруулна.
Гэдэс
Нарийн, бvдvvн гэсэн хоёр хэсгээс тогтдог. Нарийн гэдэс нь 4.5-6 м урттай бөгөөд хоногт 1800 мл шvvрэл ялгарна. Нарийн гэдсэнд хоол боловсрогдохоос гадна, тvvний шимэгдэлт явагдана.
Элэг
Хэвлийн баруун дээд хэсэгт өрцний доор байрлана. Бие махбодод vvссэн болон гаднаас орсон хортой бодисыг хоргvйжvvлэх vvргийг гvйцэтгэхээс гадна, цөсийг ялгаруулдаг.
Ходоод
Ходоод нь ойролцоогоор 1.5-2.0 литр орчим багтаамжтай хөндий эрхтэн бөгөөд орж ирсэн хоол хvнсийг задлан боловсруулах нэгэн шат дамжлагын эрхтэн юм
Нойр булчирхай
Бидний идсэн хоол хvнсийг боловсруулж, биед шингэхэд чухал vvрэгтэй олон төрлийн фермент бvхий шvvрлийг нарийн гэдэсний дээд хэсэгт ялгаруулдаг.