Хөлбөмбөгийн спортын алдартай тамирчдаар нь илүүтэй мэддэг Өмнөд Америкийн томоохон улс болох Бразил өдгөө дэлхийн авто ертөнцийн шилдгүүд болох “Bugatti”, “Lamborghini”, “Ferrari”, “Maserati” зэрэг авто машин үйлдвэрлэгч компаниудтай эн зэрэгцэн өрсөлдөхүйц “анхны – супер машин”-ыхаа төслийн загварыг эцсийн байдлаар танилцууллаа.
Энэхүү төслийг Виллиам Денис Россет 2008 онд эхлүүлсэн бөгөөд тэрээр Donino “Doni” Rosset хэмээн нэрлэсэн “өвөрмөц” басхүү “шилдэг” автомашиныг аавдаа бэлэг болгон өгөхөөр санаачилсан нь энэ ажээ.
Виллиам машины чадварлаг дизайнер Фернандо Моритатай хамтран ажилласан бөгөөд машины кабины хэсгийг “McLaren F1” загвараас санаа авч хийсэн гэнэ.
Дэлхийд шагшигдсан Бразилийн “анхны” шилдэг машин болно гэдэгт итгэлтэй байгаа тэдний эл машин 8.4 литрийн V10 “Dodge Viper”- хос турбо хөдөлгүүртэй, 1007 морины хүчин чадалтай байх тухай мэдээлсэн нь авто ертөнцөд багагүй шуугиан тариад байна.
Мөн машины лого нь Донигийн гарын үсэг байх бөгөөд 24 каратын алт болон маргад эрдэнийн хоёр чулуугаар чимэглэж өгөх ажээ.
“Amoritz GT DonniRosset” машиныг лимитед хувилбараар буюу маш цөөн тоогоор ердөө 50 ширхэгийг худалдаанд гаргах ба аль хэдийнэ 10 орчим захиалга авсан машины үнэ $2 сая гаруй доллар байх ажээ.
PlaySkull.mn