“Монгол Чанву” гэгддэг “Universe Best Songs” наадмын хөтлөгч, жүжигчин Э.Гантулга сүүлийн жилүүдэд нэлээд жин нэмсэн. Харин тэрбээр сүүлийн үед үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьж өөрөөсөө 30 кг хассан нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Хөтлөгч маань турах хүртлээ 98 кг жинтэй байсан бөгөөд “нутри” гэх хоолны дэглэмний ачаар таван сарын хугацаанд 30 кг хаясан ажээ. Мөн шар айрагнаас “гарч”, фитнессээр хичээллэж “гоолиг” гэнэ шүү. Түүний 30 кг “хаясан” нууц нь ердөө л “Нутри” хоолны дэглэм. Энэхүү дэглэм нь гурил, төмс гэх мэт нүүрс ус, цардууллаг бүтээгдэхүүнийг аль болох идэхээ больж, уураглаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэдэг байна. Мөн өдөрт 2-3 цагийн зайтай 4-6 удаа амин дэм, калци бүхий хүнсний бүтээгдэхүүнийг иддэг байжээ.
Сонирхуулахад, Хөтлөгч Э.Гантулга сүүлийн үед TV5 телевизийн “Ододтой Бүжиглэе” шоунд оролцож, нууц авьяасаа дэлгэж байгаа аж. Тэрээр 30 кг турсан болохоороо бүжиглэхдээ тун чиг хөнгөн шингэн байдаг тухай ойрын эх сурвалж мэдээллэв.
Ямартаа ч таргалалт ихэссэн энэ үед хөтлөгч Э.Гантулга богино хугацаанд “өндөр” жин хаяж болдог гэдгийг харуулж амжлаа.
Б.Дэжид /Factnews-ээс/