Дэлхий даяар хэдэн зуун сая үзэгчийг цуглуулж чадсан “America”s Next Top Model” шоуг алдарт загвар өмсөгч Таяра Бэнкс бүтээж чадсан. Тус шоу хүрээгээ тэлэн улс орон бүрд зохион байгуулагдах болсон бөгөөд шоуг санаачлагч Таяра Бэнкс загварын ертөнц дэх тогтсон хэв маягийг эвдэж оролцож буй оролцогчиддоо тавих цензурээ багасгаад буй.
Тус шоунд оролцож буй оролцогчид дунд тогтсон насны хязгаар тавихаа больж илүүдэл жинтэй моделиудыг тэмцээндээ оролцуулсан. Энэ нь шоуг улам ч сонирхолтой болгож үзэгчдийг ихээр татсан бөгөөд шоунд оролцсон хамгийн хөгшин оролцогч 42 настай байжээ.
Харин манай улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдаж буй “МNTM” шоунд тавигдаж буй шалгуур тун ч өндөрт тооцогдоно. Энэ жилийн хувьд охидыг ганц бие, хүүхэд төрүүлээгүй байх зэрэг шаардлагуудыг нэмэн оруулсан байх ажээ.
Байгаагаараа байж өөрийгөө гололгүй өөртөө итгэлтэй байдаг бүсгүй хамгийн сайхан харагддаг гэдгийг охид бүсгүйчүүдэд ойлгуулж бусдын бодолд тааруулан жин барьж гоо сайхны мэс засалд орох нь өөрөө буруу зүйл гэдгийг ухааруулах зорилгыг сүүлийн үеийн загварын томоохон төлөөлөгчид уриалж буй. Загварын шоундаа хэт туранхай модель оролцуулахаас аль болох зайлсхийх болсон тэд ийнхүү өөрөөрөө байх гоо үзэсгэлэнтэй гэдгийг охид бүсгүйчүүдэд ойлгуулж урам зориг өгөхөөр тэмцэж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn