“Men’s Health” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн дур булаам 100 бүсгүйг шалгаруулжээ. Тачаангуй, хөгжилтэй, өөрийнхөөрөө байж чаддаг жүжигчин Женнифер Энистон уг жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн бол “МЭӨ сая жилийн өмнө”, “Шадар гурван цэрэг” зэрэг киногоороо нэрд гарч “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн жүжигчин Ракель Уэлч түүний араас удаалжээ. Хамгийн дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтад Мерилин Монро гуравдугаарт орж, дуучин Бритни Спирс, Мадонна, Урсула Андресс нар удаах байруудад жагссан байна.