Тамхи татдаг бүсгүйчүүддээ зориулан дараах хэдэн баримтыг орууллаа. Мэдээж тамхи сорох бүртээ эдгээр баримтуудыг бодох хэрэггүй ч хааяа нэг санаж байхад гэмгүй болов уу?
–АНУ дэлхийн хамгийн том тамхи үйлдвэрлэгч бөгөөд янжуурын зах зээлд хамгийн их хувийг эзэмшдэг билээ.
-Жон Леннон хоолойгоо арай бүдүүн, сөөнгө болгохын тулд тоглолтынхоо өмнө Gitanes тамхи татдаг байжээ.
-Тамхины утаанд өвөрмөц үнэр, амт оруулах зорилгоор шээсний бүтцэд ордог урива хэмээх химийн бүрэлдэхүүнийг янжуур үйлдвэрлэхэд ашигладаг.
-АНУ-ын эмэгтэйчүүдийн 22%, эрэгтэйчүүдийн 35% нь тамхи татдаг байна. Харин Европын эрчүүдийн 46%, эмэгтэйчүүдийн 26% нль тамхичид гэнэ.
-АНУ-ын Кентакки, Индиана, Теннеси мужууд илүү их тамхичинтай.
-Дэлхийд алдартай янжууруудын найрлага дахь никотины хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Харвардын Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 1997-2005 охд Camel, Newport, Doral маркийн янжууруудын никотин 11 хувиар ихэссэн байна.
-Тамхи бол дэлхий дахины хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн. Янз бүрийн орнуудад жил бүр нэг триллион ширхэг тамхи зарагддаг. Тамхины үйлдвэрлэл бол дэлхийн хамгийн ашиг орлоготой үйлдвэрлэл юм. Энэ салбарын жилийн эргэлт АНУ-ын 400 тэрбум доллараар хэмжигдэнэ.
-АНУ-ын тамхины үйлдвэрлэлийн үндсэн орлого нь янжуурын экспортын борлуулалт. Бусад улс орнуудын зах зээл АНУ-ын бүтээгдэхүүнүүдээр дүүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл Америкийн тамхины корпорациуд дотоодынхоо зарр зээл дээр бус, харин гадаады улс орнуудад илүү их ашиг олдог.
-Marlboro, Kool, Kent, Camel гэсэн дөрөвхөн төрлийн янжуур дэлхийн тамхины зах зээлийн 70 хувийг эзэлдэг. Үлдэх 30 хувь нь бусад үйлдвэрлэгчдэд оногддог.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нийт зарагдаж байгаа янжуурын 25 хувь нь хуурамч.
-Хачирхалтай мэт боловч насанд хүрээгүй хүүхдэд тамхи зарахыг гэмт хэрэг хэмээн тооцдог хэрнээ аль ч насанд тамхи татахыг зөвшөөрдөг аж. Өөрөөрр хэлбэл тамхи татахыг хориглосон хууль, хуулийн заалт байдаггүй аж.
-Тамхи татахад никотин 10 секундын дараа тархинд хүрдэг. Энэ үед никотин бүх биеэр тарж амжсан байдаг, бүх хөхний сүүнд ч гэсэн нэгдлүүд эзэлдэг тухай чихрийн шижинтэй хүмүүсийн ихэнх нь мэддэггүй.
-Хөнгөн янжуурын хийхдээ тамхинд нүүрсхүчлийн хий шингээдэг, энэ үед тамхи хөөсөрч, түүгээр янжуурыг дүүргэдэг. Энэ ийм янжуурт хүнд тамхинаас бага тамхи агуулагддаг ч энэ хэмжээ маш бага, тэрчлэн ийм хөөс биед ямар хор нөлөөтэйг хэн ч мэдэхгүй.
-Жирийн янжуур татдаг хүмүүстэй харьцуулахад хөнгөн ба гаатай янжууранд илүү хүчтэй татагддаг. Тэгэхээр биед орж байгаа никотины хэмжээ жирийнхээс багагүй.
-Зарим төрлийн хөнгөн янжуурт сорж байгаа тамхины утааг агаартай хольж оруулах зорилгоор тусга суваг хийдэг. Гэтэл зарим тамхичин тамхины нөлөөг ихэсгэхийн тулд энэ сувгийг хааж онцгой маягаар тамхиа барьж татдаг.
-Төрөл бүрийн хяналтын албаны мэдээгээр дөрвөн янжуур тутмын нэг нь хууль бусаар хил даван орж ирдэг гэнэ.