Жүжигчин Сон Жун Ки Их Британи бүсгүйтэй үерхэж байгаа талаар түүний агентлаг энэ сарын 26-нд мэдэгджээ. “HighZium” студио 37 настай залууг нэг жил орчим үерхэж байгаа бөгөөд найзаараа дамжуулан танилцсан гэжээ. Өмнө нь Өмнөд Солонгосын нэгэн сонинд тэдний харилцааны талаар мэдээлсэн. Уг эмэгтэй Британийн иргэн энтертайнментийн салбарт ажилладаггүй аж. 2016 онд “Нарны үр сад” олон ангит кинонд хамтран тоглосныхоо дараа 2017 онд Сон Жун Ки жүжигчин Сон Хе Кётой гэрлэсэн билээ. Тэд 20 орчим сарын дараа салсан. 2008 онд “A Frozen Flower” кинонд тоглосон Сонг “Werewolf Boy” (2012), “The Battleship Island”(2017), “Space Sweepers” (2021) зэрэг кинонд олон кинонд тоглосон. Тэрбээр саяхан Хойд Солонгосын дүрвэгчийн дүрд тоглох бас нэгэн киноны зураг авалтыг эхлүүлсэн байна.