Монголд рок урсгалаар дуулдаг цөөн эмэгтэй дуучдын нэг Сүндэрээ цагдаагийнхантай холбоотой болсон гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр рокынхон хар тамхинаас хамааралтай гэдэг нь одоогоос 3 жилийн өмнө буюу амьд хөгжмийн наадам “Play time” наадам дээрээс харагдсан аж.
Тус наадам дээр хэдэн рокууд хар тамхи татаж, улмаар зарах гэж байгаад цагдаа нарт баригдсан бөгөөд Сүндэрээ ч хамааралтай болсон гэнэ.
Одоо түүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байгаа бөгөөд хаана байж болох талаар нь ойрын найз нөхөд болон хамаатан садангуудаас нь сургалсаар байгаа аж.
www.times.mn