Поп хатагтай Б.Сарантуяагын газар дээрх ганц шавь гэгддэг дуучин Л.Насанбуян стиль, имижээ өөрчлөж байгаа гэнэ. Тэрээр ирэх сарын 8-нд “Fers Function House”-д болох “Reggae” урсгалын хөгжмийн “Afro Radio Reggae Show”-д оролцохоор болсон гэнэ. Энэхүү шоу нь монголд анх удаа болох бөгөөд монголын “reggae” хөгжмийн урсгалаар тоглодог хамтлаг дуучид оролцох аж.
Харин залуу дуучин Л.Насанбуян энэ шоунд “Coke’n Beat-2012” наадмын дөрөвдүгээр байрын шагналт “Power” хамтлагтай “reggae” урсгалын дуунуудыг коверлон дуулж, DJ Chin reggae сэтээр үзэгчдийг догдлуулах гэнэ.
Б.Дэжид /Medee.mn/