Дуучин Ариана Гранд үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар зэхэж буй бөгөөд зургадугаар сар гэхэд анхны бүтээгдэхүүн болох үнэртэй ус худалдаанд гарах гэнэ. Үүнээс гадна гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч үйлдвэрлэгдэнэ гэсэн бөгөөд чухам яг ямар бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм. Дуучин өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ хэдэн сарын турш Биллбоард жагсаалтыг тэргүүлсэн ”Баярлалаа, дараагийнх нь” дууныхаа нэрээр нэрлэх гэнэ.
С.Тэргэл